|
ИНЕГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО |
2013 оны 05 дугаар сарын 06-10 хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “8th Meeting of ICAO Aeronautical Information Services – Aeronautical Information Management Implementation Task Force” болон “AIM Quality Assurance Seminar”-т ИНЕГ-ын дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан төлөөлөгчид амжилттай оролцлоо.
Монгол Улс Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагадаа Чанарын Удирдлагын Тогтолцоо (ЧУТ)-г хэрхэн нэвтрүүлсэн, мөн түүнийг үр нөлөөтэй байлгаж, хадгалахад тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа “Quality Management System in Mongolia” гэсэн танилцуулга (Presentation) бэлтгэж уг семинарт оролцсон бол AAITF хуралд Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд ашиглагдах Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээг бий болгох, улс орнууд харилцан бие биедээ туслах гэсэн ерөнхий санааг агуулсан “Open Source Pre-Flight Information Service in Asia/Pacific Region” working paper бэлтгэж оролцлоо.
Хуралд оролцсон тайланг эндээс татаж үзнэ үү.
|
|
|
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА |
Монголын нисэхийн мэдээллийн ажилтнуудын холбооноос зарласан илтгэлийн уралдаанд нийт 4 илтгэл ирүүлсэн. Эдгээр илтгэлүүдээс шүүгчдийн бүрэлдэхүүн Нислэгийн шуурхай мэдээллийн хэсгийн Ээлжийн зохицуулагч мэргэжилтэн Н. Норовсүрэнгийн "Нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээг глобалчлах" сэдэвтэй илтгэлийг ирэх 5 дугаар сард манай улсад зохион байгуулагдах олон улсын хуралд тавих боломжтой гэж үзэн шилдэг илтгэлээр шалгарууллаа.
|
|
Ханбумбат аэродромын мэдээллийг НМЭ-д орууллаа |
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт баригдсан Ханбумбат (ZMKB) нисэх буудлын мэдээллийг 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхтгэлийн AIRAC Өөрчлөлт 03/13-аар орууллаа.
Мөн өөрчлөлтөөр Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хөөрч буух шороон зурвас 10/28, явгалах зам болон Говь Алтай аймгийн Алтай нисэх буудлын шинэ перрон, явгалах замын мэдээллийг тус тус оруулсан болно. |
|
Бүтээгдэхүүний тохирлын хэмжээ (2013-01) |
Нислэгийн шуурхай мэдээллийн хэсгийн 2013 оны 1 -р сарын бүтээгдэхүүний тохирлын хэмжээ
| Бүтээгдэхүүний нэр |
Нийт тоо
|
Нийт үл тохирол
|
Тохирлын хэмжээ %
|
| Нислэгийн төлөвлөгөө (FPL) |
600
|
44
|
92.67
|
| Агаарын хөлгийн хөөрөлт (DEP) |
578
|
9
|
98.44
|
| Агаарын хөлгийн буулт (ARR) |
613
|
10
|
98.37
|
| Саатал (DLA) |
34
|
0
|
100
|
| Цуцлах (CNL) |
7
|
0
|
100
|
| Нислэгийн төлөвлөгөөний өөрчлөлт (CHG) |
21
|
0
|
100
|
| Нислэгийн төлөвлөгөө (RQP) |
3
|
-
|
100
|
| Нислэгийн төлөвлөгөөний нэмэлт хүсэх (RQS) |
-
|
-
|
-
|
| Нислэгийн өмнөх мэдээллийн товхимол (PIB) |
670
|
13
|
98.06
|
| NOTAM мэдээ A сери |
70
|
11
|
88.29
|
| NOTAM мэдээ C сери |
10
|
4
|
93.75
|
| SNOWTAM |
2
|
2
|
80
|
| Шуурхай мэдээ |
14
|
0
|
100
|
| 2D NOTAM |
6
|
0
|
100
|
| 3D NOTAM |
-
|
0
|
100
|
2013 оны 1-р сарын үл тохирлын судалгааг "Дотоод чанар хангалт" хэсгээс харна уу. |
Тамхины хяналтын тухай хуулийн/Шинэчилсэн найруулга/
ЭНД дарж танилцана уу! |
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Энэхүү уралдааны зорилго нь 2013 оны 5 сард зохион байгуулагдах “8th Meeting ICAO Aeronautical Information Services - Aeronautical Information Management Implementation Task Force” олон улсын хуралд Монгол Улсаас тавих илтгэл (Working Paper)-ийг сонгон шалгаруулах, холбооны гишүүдийн мэргэжлийн мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг хангахад оршино
Удирдамжтай ЭНД дарж танилцана уу
|
|
|
|
|
Page 1 of 9 |